Нарантуул ОУХТ 9-нд хуваарийн дагуу ажиллана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 2018 оны 11 дүгээр сарын 8-нд тохиож байна. Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээрээ амардаг билээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Тэгвэл эдгээр амралтын өдрүүд буюу 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хүргэж байна.
Миний сүлжээ дэлгүүрүүд: 08:30-22:00 цагт ажиллана.
"Номин" салбар дэлгүүрүүд: 08:45-22:00 цагт ажиллана.
"Сансар" сүлжээ супермаркетууд: ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.
"И март" их дэлгүүрүүд: 09:00-22:00 цагт ажиллана.
"Оргил" супермаркетийн салбарууд: 09:00-22:00 цагт ажиллана.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД:
Алтжин бөмбөгөр: 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00
Бөмбөгөр худалдааны төв: 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00
Да хүрээ авто машины зах: 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00
Дүнжингарав худалдааны төв: 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00
Зуун айлын барилгын материалын төв: 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00
Мишээл экспо: 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00
Нарантуул ОУХТ: 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00
Өгөөмөр зах: 11 дүгээр сарын 7,8,9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00
Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор: 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00
Хархорин худалдааны төв/зах: 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00
Хүчит шонхор зах: 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00
Sunday плаза: 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30
СЭТГЭГДЭЛ БИЧИХ