“Мир” номын хямдралтай худалдаа эхэлжээ

Жилд нэг удаа болдог “Мир” номын их дэлгүүрын 18-81 хувийн хямдралтай номын худалдаа өнөөдрөөс “Гранд плаза”-д эхэлжээ.

Өнгөрсөн жил Интерном их дэлгүүр Шангрила Малл-д, Азхур номын их дэлгүүр төв салбартаа тус тус номын хямдралтай худалдаа зохион байгуулж ном худалдан авах хүмүүсийн дараалал ихээр үүсч байсан билээ. “Мир номын их дэлгүүрийн  хямдралтай худалдааны эхний өдөр ч мөн л дараалал үүсч худалдан авагчид хөл ихтэй байна. Хямдралтай худалдаа 4 өдөр үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ