Шар хилэнцэт хорхойн хор хамгийн үнэтэй

Хилэнцэт хорхой буюу шинжлэх ухааны хэллэгээр бол, Deathstalker-ыг та харж байна. Хилэнцэт хорхойн хор хамгийн хүчтэй мэдрэл хордуулагч  бөгөөд хүний хувьд аминд хүрэх аюулгүй, гэхдээ харшлын шоконд яалт ч үгүй оруулж мэднэ. Хилэнцэт хорхойн хор  дэлхийд хамгийн үнэтэй шингэн юм.


Ийм нэг килограмм хорны зах зээлийн үнэ нь 10 300 00 ам.доллар буюу манайхаар бол – 26 438 967 000 төгрөг юм. Чухамхүү тиймээс тусгай ферм байгуулан, хилэнцэт хорхойг үржүүлдэг.  Хорыг гараар шахаж гаргаж авдаг бөгөөд учир нь  хорхой бүр болон дусал хор  их үнэтэй байдаг.


 Хилэнцэт хорхой өөрийн хорыг бусад амьтнаас хамгаалах болон ан хийхдээ ашигладаг.  Олон зуунн төрлийн хилэнцэт хорхойн дундаас 25 нь л  хүний аминд  халтай хор ялгаруулдаг байна. Тийнхүү чухам яагаад энэ хор ийм их үнэтэй байдаг вэ? Ийм хорыг гаргаж авахад хэцүү,  их эрэлттэй байдагт хамаг учир байгаа юм.  Хилэнцэт хорхойн хоронд байдаг уургийг ревматизм, цус харвалт, гэдэсний үрэвсэл болон тэр ч байтугай тархины хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг  байна.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин