БНХАУ-ЫН хоёр иргэнийг хайх ажиллагаа 18 дахь өдрөө үргэлжилж байна

БНХАУ-ын хоёр иргэн Хөвсгөл аймагт жуулчлахаар ирээд ор сураггүй алга болсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, өнгөрсөн сарын 18-нд Хөвсгөл аймагт аялалаа эхлүүлсэн тэд ор сураггүй алга боллоо гэсэн мэдээллээр аймгийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийнхэн Хатгал хотхоны ууланд самналт хийж хайх ажиллагааг эхлүүлсэн ч амжилт олоогүй байна.
Харин нийслэлээс хүч нэмэгдүүлэн эрэн хайх ажиллагааг явуулж байгаа бөгөөд 18 дахь өдрөө эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Алга болсон иргэдийн хувьд нэг нь 25 настай эрэгтэй, нөгөө нь 28 настай эмэгтэй байжээ.
Дашрамд дуулгахад тэдний ар гэрийнхэн ирсэн хамт хайлцаж байгаа ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ