Бид уучлахгүй, УИХ тар, цаана чинь Ерөнхийлөгчийн засаглал?

Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлтэй дарга нарын улс болчихоод байгаа монголчууд том байж, эзэн хааныхаа мэлмий гийсний ой, Монгол бахархлын өдрийг тэмдэглэсэн хэдий ч хоолойн дээр нэг юм тээглээд гэдэг шиг "ЖДҮ"-гээсээ салж чадахгүй гомдолтой байв. Тэр ч бүү хэл "Бид уучлахгүй" цахим жагсаалыг олон нийтийн сүлжээнд эхлүүлж, УИХ-ыг тарахыг шаардсан улс төрийн жагсаал хийж бахархлын, амралтын өдрүүдээр бас л Ерөнхийлөгчийн засаглалруу явуулах гээд байна шүү гэсэн болгоомжтой мессежүүд олон нийтийн сүлжээгээр явсаар байлаа. Магадгүй эрх баригчид энэ амралтын олон өдрүүдээр агаар салхинд уулзаж, янз бүрийн гарц гаргалгаа, сэм тохироо хийсэн нь мэдээж. Хэрэв тэгээгүй бол цайчихсан хулгайчууд гэхээс өөр юу ч хэлхэв? Хаана хаанаа хариуцлага тооцох гарц гаргалгаа олж чадаагүй зүгээр л идэж уугаад, унтаад, унгаад л хэвтээд өнжөөгүй баймаар. Төр барьж буй эрхмүүдийн тэнцүүхэн авсан 950 сая төгрөгийн хуваарилалт, бас дээрээс нь Ерөнхий аудитор, прокурорын орлогч, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарын оролцсoн байдал нь ,бүлэглэн хуйвалдсан шинжтэй гэдгийг нэгэнт батлаад өгчихсөн газар, ядаж төрийн албаны энэ гурван даргадаа хариуцлага тооцож эхлэхээ "мэддэггүй малууд юм байх даа" гэж. Тэрбумтан нэг даргын авсан 950 сая төгрөгийг 10 аж ахуйн нэгжид өгвөл 95 сая төгрөг,100 аж ахуйн нэгжид хүртээвэл 9 сая 500 мянган төгрөг болж байна шүү дээ.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ