Орост илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор хийжүүлсэн ундаанд татвар ногдуулна


Орост хийжүүлсэн чихэрлэг ундааны үнэ  ойролцоогоор 20 хувиар нэмэгдэнэ. Тийнхүү ийм ундааг  акцизид хамруулах  бодолтой байна. Засгийн газрын дэргэдэх Шинжээчийн зөвлөл ийм санал гаргаж, үүнийг Эрүүл мэндийн яам дэмжсэнийг “Известия” сонины өнөөдрийн дугаарт мэдээлжээ.

Санаачлага гаргагчдын хэлснээр, ийм арга хэмжээ нь иргэдийг эрүүл хооллолтод шилжүүлж, сахарын хэрэглээг багасгахад тус дэм үзүүлэх ёстой ажээ. “Известия” сонинд дурдсанаар, тухайлбал түргэн хоол болон хийжүүлсэн ундаанаас үүдэлтэй таргалалтад өнөөдөр оросын 2 сая иргэн шаналж байгаа аж.  2017 онд тэдний тоо 2016 оныхоос 6 хувиар өссөн байна.

Орост хүнсний бүтээгдэхүүнүүд акцизид хамрагддаггүйг  сонинд дурджээ.  Хэрвээ татвар ногдуулвал, нэг литр хийжүүлсэн ундааны үнэ  дунджаар 65 рублиэс 78 рубль (одоогийн ханшаар, манайхаар – 3031 орчим төгрөг – ред.,) болж нэмэгдэнэ.  Тодорхой арга хэмжээг үргэлжлүүлэн хэлэлцэж байгааг Эрүүл мэндийн яам тодруулан тайлбарлажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ