“Хүчирхийллийг хүчгүйдүүлье” тайван жагсаал хийнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Очир” зочид буудлын өрөөнд өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охин М бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан билээ.

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн гэх хоёр этгээдэд холбогдох хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Харин өнгөрсөн долоо хоногт шүүхээр урьдчилсан хэлэлцүүлэг нь болж, хэргийг шүүх хурлын товыг гаргасан. Тодруулбал, энэ сарын 21-нд буюу ирэх лхагва гарагт Баянзүрх дүүргийн шүүхэд Жавхлан, Амарболд хоёрт холбогдох хавтаст хэргийг хэлэлцэнэ.

Энэ аймшигт хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэмт этгээдүүдэд зохих ялыг оноохыг талийгаач охины ар гэрийнхэн хүсч байгаа.

Энэ сарын 21-нд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” гэсэн тайван жагсаалыг хийх болсон талаараа өнөөдөр мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ