Улаанбаатарт 4-6 хэм хүйтэн байна

17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна-
 

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.

Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ