Ерөнхийлөгч зохиолчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарч, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, гүйцэтгэх захирал М.Саруулдалай нар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Уулзалтын үеэр МЗЭ-ийн өнөөгийн байдлын тухай товч мэдээлэл өгч, ирэх жил тохиох Монголын зохиолчдын байгууллагын 90 жилийн ой угтан хийж буй ажлуудаа танилцуулжээ. Уулзалтад Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц Хулан байлцсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын зохиолчдын эвлэл болон бичиг номын мэргэд, эрдэмтэн зохиолчдоо тусалж дэмжинэ гэдгээ мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ