ХЭҮК ЦЕГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдийн гомдлын дагуу арваннэгдүгээр сарын байдлаар нийт 23 шаардлагыг хүргүүлж, хүний эрхийн зөрчлийг арилгуулжээ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржавд Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчлийг арилгах тухай, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад өндөр настан Г.Б-ийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал нь эрсдэлд орж болзошгүй байгааг онцгой анхаарч нэн яаралтай арга хэмжээ авах тухай, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод иргэн Н.Г болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай зэрэг шаардлага хүргүүлжээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд заасны дагуу ХЭҮК-ын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргадаг. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл ХЭҮК-ын гишүүн хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад шаардлага бичиж хүргүүлдэг юм. 

ХЭҮК ЦЕГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ

ХЭҮК ЦЕГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ

ХЭҮК ЦЕГ-ын дарга, нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлжээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ