Энэ сарын 2-ны өдөр гурван иргэн амиа хорложээ

Сүүлийн жилүүдэд амиа хорлох тохиолдолд ихээхэн бүртгэгдэж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдэгдлээ. Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр л гэхэд гурван хүн амиа хорложээ.

Тухайлбал, арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн наймдугаар хороо Жаргалантын аман дахь модноос өөрийгөө боймилсон хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад хэн болох нь үл мэдэгдэх иргэн тус аманд байх гацуур модноос саарал өнгийн мяндсан олсоор өөрийгөө боймилсон байжээ.

Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 12 тоотод эрэгтэй, 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж.

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн 20-р хороо “Их Ноёд” ХХК-ий хашаанд байрлах харуулын ажилтай, 53 настай эмэгтэй Э гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай олдсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ