Максим Галкин: Би Аллаг 52 настай байхад нь дурласан
Оросын нэрт дуучин Алла Пугачёвагийн нөхөр, хөтлөгч Максим Галкин “GazLive” шоунд оролцжээ. Тус нэвтрүүлгээр үзэгчид Максимаас олон сонирхолтой асуулт асуусан байна. Хүмүүс 42 настай Максимын хувийн амьдралыг ихэд сонирхжээ. Хөтлөгч залуу 2011 онд Алла Пугачёватай гэрлэсэн билээ. Тэд найман жилийн үерхлийнхээ дараа гэрлэж, 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болсон.
Максимд тавьсан хамгийн сонирхолтой асуултуудын нэг нь “70 насандаа та залуу эхнэр авахыг хүсэх үү” гэх асуулт байжээ. Уг асуултад Максим “Манай эхнэрийн эрүүл мэнд сайн байгаа. 30 жилийн дараа ч Алла миний эхнэр хэвээр байна гэдэгт итгэдэг” гэж хариулсан байна.
“Яагаад заавал Алла Пугачёва гэж” гэх асуултад Максим “Би Аллатай 17 жил хамт амьдарч байна. Түүнд 25 настайдаа дурлаж байлаа /Алла тэр үед 52 настай байсан/ гэж хариулжээ. Алла одоо хэдэн настай байх нь хамаагүй, түүнд дурласан хэвээр байх болно гэдгээ Максим Галкин хэлсэн байна.
Алла Пугачёва өдгөө 69 настай ч залуу бүсгүйчүүдтэй адил стилээр хувцаслаж, сүүлийн жилүүдэд жингээ ихээр хассан билээ.





zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ