Маргааш 4, 9 -өөр төгссөн дугаартай автомашин хөдөлгөөнд ОРОЛЦОХГҮЙ

11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт буюу маргааш 4, 9 -өөр төгссөн автомашин дугаарын хязгаарлалтад хамрагдана. Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн ажлын өдрийг энэ долоо хоногийн Бямба гараг руу шилжүүлсэн учир ийнхүү маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Пүрэв гарагт дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 4, 9 -өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгслийг маргааш хязгаарлахаар болсон аж.

Харин Баасан гарагийн буюу 0, 5-аар төгссөн дугаартай автомашиныг хязгаарлахаар 2018 оны 11 дүгээр сарын 16,17-нд хоёр өдөр дараалан явахгүй болчих учраас дээрх шийдвэрийг гаргасан байна.

Дугаарын хязгаарлалт 08:00 цагаас 20:00 цагийн хооронд хүчинтэй байдаг билээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ