НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-ны ням гарагт буюу өнөөдөр  "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн сугалаагаар супер шагнал 175 сая төгрөг болон нэмэгдсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ