Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

07.00 цагт

  • Богдхан уулын ДЦГ-ын Жаргалантын ам /Чингисийн Хүрээ амралтын газартай/-аас эхлэн зэрлэгшсэн нохой устгалын ажлыг эхлүүлнэ. Утас: 8033-3010

09:45 цагт

  • НЭМҮТ-ийн II давхарт Дэлхийн 00 өдрийг “Эх дэлхий дуудаж байна” уриатайгаар тэмдэглэнэ.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2013 онд хөрсний бохирдлын байдалд хийсэн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд гэр хорооллын 370 өрхийн бие засах газрын 50.2 хувь нь доторлогоогүй нүхтэй буюу бохироо хөрсөнд шууд шингээдэг. Зөвхөн 14 хувь нь соруулж зайлуулдаг, 45.4 хувь нь бохир усаа нүхэн жорлондоо хийдэг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс шалтгаалан 5 хүртэлх насны хүүхдийн дундах суулгалт өвчний тархалт буурахгүй байна. Утас: 99128973 , 91119757

10 цагт

  • Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог Ногоон гэрэл цагаан шугам 2018 тэмцээн болно.

11:00 цагт

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Шүүгчийн ёс зүй, хариуцлага" сэдвээр мэдээлэл хийнэ. Шүүхийн ёс зүйн хороо сүүлийн 5 жилд хичнээн шүүгчид холбогдох гомдлыг хянан шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 9912-2141, 9010-0290

11:00 цагт

  • Драгон төвийн 6 давхарт СХД-ийн ЗДТГ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлагыг өөрчлөх талаар хэлэлцүүлэг хийнэ. Утас: 9901-0499

13:00 цаг

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байрны 301 тоотод Бэлгийн хүчилхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулна. Сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Өмгөөллийн Дүйцэх эрх ХХН хамтран зохион байгуулж байгаа ба УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал Ph.D Б.Өнөрмаа удирдан явуулна. Утас: 9985-3585.
  • Монголын залуучуудын холбооны дэргэдэх солонгос мэдээллийн төвийн үйл ажиллагаа шинэчлэхтэй холбогдуулж “Цахим номын сан” өдөрлөг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ