Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна

Монгол Улсын Засгийн газрын 187 дугаар тогтоолоор баталсан “Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын нийтлэг журам”-д заасны дагуу аймаг дундын отрын бүс нутагт өвөлжүүлэх малын төрөл, тоог тухайн отрын бэлчээрийн ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурал 2018 оны аравдугаар сард болсон.

Зөвлөлийн хурлаар есөн отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 672 мянга 438 толгой мал өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар, Завхан, Дорнод, Хэнтий, Говь-Алтай, Увс, Говьсүмбэр, Ховд, Төв аймгийн отрын бүс нутагт 527 өрхийн 467 мянга 039 мал өвөлжиж байна.


Отрын бүс нутаг Талбайн хэмжээ мян.га 2018-2019 оны бэлчээрийн даац

/хонин толгой/

Орон тооны бус зөвлөлийн хурлын шийдвэр

/хонин толгой/

2018-2019 онд өвөлжиж буй малчин өрх, малын тоо Тайлбар
Өрхийн тоо Малын тоо

/Хон. толгой/

1 Завхан аймгийн Багахайрхан 68.3 26669 27000 Цас ороогүй байгаа учир малчид орж ирээгүй байна.
2 Дорнод аймгийн Чойбалсан 124.4 194375 55032 Цаг агаарын нөхцөл байдал сайхан байгаа учир малчид орж ирээгүй байна.
3 Хэнтий Хэрлэнбаян-Улаан 192.8 335821 335821 384 369479 Хэнтий, Төв, Нийслэлийн Багануур дүүргээс малчид орж өвөлжиж байна.
4 Говь-Алтай аймгийн Аргалант 118.6 19766 20000 34 20000 Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Бууцагаан, Хүрээмарал сумдаас өвөлжиж байна.
5 Увс аймгийн Ачитнуур 28.9 23376 23376 16 3000 Увс аймгийн Ховд сумаас отрын бүс нутагт өвөлжиж байна.
6 Говьсүмбэр аймгийн Малах 73.1 125314 125314 60 50760 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас 60 өрх
7 Ховд аймгийн Баяннуруу 105.2 17280 17280 1 800 Ховд аймгийн Дарви сумын малчид өвөлжиж байна.
8 Төвийн бүсийн Чилэн 34.1 35600 35600 26 19100 Цаг агаарын нөхцөл байдал хэвийн бөгөөд отрын бүс нутаг цасгүй байна.
9 Төвийн бүсийн Хөхдэл 37.9 33015 33015 6 3900 Цаг агаарын нөхцөл байдал хэвийн цасгүй дулаан байна.
Нийт 783.3 811216 672438 527 467039

СЭТГЭГДЭЛ БИЧИХ