Гудамжнаас олдсон нярайн ЭХИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрээс арваннэгдүгээр сарын 09-ны өдөр нярай хүүхдийн цогцос олдсон тул Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймээс, иргэн таны ойр орчмын хүрээлэлд байгаа эмэгтэй хүмүүсээс арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс 09-ний өдөр амаржсан, төрсөн хүүхэд нь байгаа эсэх нь тодорхойгүй эмэгтэй байвал цагдаагийн байгууллагад мэдээлэхийг хүсч байна.
Үнэн баттай мэдээлэл өгсөн иргэнийг холбогдох хууль, журмын дагуу хоёр сая төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Жич мэдээлэл өгсөн иргэний нууцлалыг чандлан хадгална. Холбоо барих утас: 102, 99042403, 91102403
СЭТГЭГДЭЛ БИЧИХ