Ажлын байранд архидан согтуурсан шүүгчийг огцруулжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн хурал өнөөдөр /2018.11.19/ боллоо. Мэдээллийн эхэнд Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ДОЛООН ШҮҮГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Хүлээн авсан гомдол, түүний шийдвэрлэлтэд шинжилгээ хийхэд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол ирсэн байна. Өөрөөр хэлбэл, давхардсан тоогоор 1641 шүүгчид иргэдээс гомдол гаргажээ. Дээрх гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, долоон шүүгчийг ажлаас нь халах шийтгэл ногдуулсан байна.
Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын агуулгаар авч үзвэл 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, хоёр хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, хоёр хувийг бусад гомдол эзэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ