“Энто” компаниас Вифeрон лааны талаар мэдээлэл хийлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, Энто компанийн оруулж ирдэг Вифeрон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэхгүй байхыг зөвлөсөн юм. Тэгвэл хариу мэдэгдлийг Энто компаниас хийлээ.“Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн зөрүүтэй байр суурь, мэдээллээс болоод хэрэглэгчид хохирдог. Иргэд сайдын хэлсэн “энэ лаа 1-2 жилийн дотор хүүхдийн дархлааг устгадаг” гэдэгт тайлбар хийхийг биднээс шаардсан” гэдгийг Энто компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Баянмөнх хэллээ. Тиймээс тус компанийн зүгээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг зөрүүтэй, худал мэдээлэлдээ залруулга хийхийг шаардав.
Мөн тэрбээр “Эм судлалын салбар зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хурлаар Вифeрон лааг эмнэлзүйн салбарт хэрэглэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн. Хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн хурлаар хүүхдийн эмнэлзүйд хэрэглэх боломжтой гэдгийг тогтоосон” гэдгийг хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ