Б.Батдэлгэр:Төрийн өндөр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээхийг шаардан жагсаал цуглаан хийнэ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас  өнөөдөр ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эргэн төлүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулахаа сэтгүүлчдэд мэдээлэв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-ын тэргүүн Б.Батдэлгэр, “Сүүлийн үед ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй өнгөрөх хуулийн цоорхой байгаа талаар хэвлэл мэдээлэл, цахим орчноор тархаж байна. Энэ бол ор үндэсгүй. Учир нь ЖДҮ-ийн тухай хуулийн 5,6 дугаар зүйлд 200 ажилтантай, жилийн 1.5 тэрбум хүртэлх орлоготой ААН-ийг ХХААХҮЯ-наас шалгаруулна гэж заасан байдаг. Харин УИХ, ЗГ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсан хамаарал бүхий компаниуд энэхүү болзлыг давж байна. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээхийг шаардан жагсаал цуглаан хийхээр НЗД-аас зөвшөөрөл хүссэн.


   Хүсэлтийг хүлээн авсан тул энэ сарын 25-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд дараах 5 шаардлагыг тавьж жагсахаар боллоо.Үүнд:

ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох газрууд нь хариуцлага тооцох

Мэдээллийн давуу байдлаа ашиглан авсан зээлээ төрийн өндөр албан тушаалтнууд яаралтай эргэн төлөх

Сангийн яамнаас ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулах

Тус сангаас зээл олгох төсөл шалгаруулалтыг ил тод, олон нийтэд танилцуулах

Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хуулиудыг УИХ яаралтай хэлэлцэхийг шаардана” гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ