Дотоодын барилгын компаниудын гүйцэтгэсэн ажил гадаадынхаас бага байна

Ипотекийн зээлийн санхүүжилт хумигдаж байгаатай холбогдуулан барилгын салбарт хүндрэл үүсч буй гэх. Тэр тусмаа тухайн салбарын үйлдвэрлэл царцаж байгаа талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнгөрсөн долоо хоногт анхааруулсан.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр барилгын салбарын угсралт, их засварын ажил нэмэгдэж, энэ оны эхний эхний есөн сарын байдлаар 2.9 их наяд төгрөгт хүрчээ. Уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 37.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Барилга угсралтын их засварын ажлын 32.8 хувийг орон сууцны, 36.6 хувийг орон сууцны бус, 28.4 хувийг инженерийн, 2.2 хувийг их засварын ажил эзэлжээ.
Дашрамд дурдахад, дээрх хугацаанд дотоодын барилгын компаниудын гүйцэтгэсэн ажил буурч, гадаадын барилгын компаниудын гүйцэтгэсэн ажлын хэмжээ нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ