Маргааш хууль зүйн зөвөлгөө өгөх өдөрлөг болно

НЗДТГ-ын Хууль, эрхзүй хэлтсээс нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөгийг энэ сарын 21-ний өдрийн лхагва гаригт нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ