Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Драгон, Мишээл, 6 буудал, Дүнжингарав төвүүдэд 09.00-16.00 цагийн хооронд болно.
- 11.00 цагаас МN мэдээллийн төвд Хөдөлмөрийн Үндэсний Намаас хэвлэлийн бага хурал зарлаж байгаа бөгөөд Засгийн Газрыг Огцруулах Тухай Асуудал дээр намын байр сууриа илэрхийлэх болно.
- Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх зорилго бүхий "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн 09.00 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд болно.
- Органик хүнс, хөдөө аж ахуй үндэсний III чуулганыг угтсан “Органик бордоо” сэдэвт сургалт 09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно.
- 09.00 цагт “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт Урлах эрдмийн дээд сургууль дээр болно.
- Хэвлэлийн хүрээлэнд 12.00 цагаас Шатахууны үнийн өсөлттэй холбоотой нийтийн тээврийн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар нийтийн тээврийн 17 компани хамтарч мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх аж.
- MN-мэдээллийн төвд 12.00 цагаас “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ