18 настай бүсгүй ипотекийн зээлээ төлөхийн тулд онгон биеэ худалдахаар шийджээ

Сидней хотын 18 настай бүсгүй эцэг, эхийнхээ иптекийн зээл, өөрийнхөө сургалтын төлбөрийг төлөхөд туслах мөнгө олохоор найдахдаа онгон биеэ интернэтийн дуудлага худалдаанд тавьжээ. “Сан” сонинд ингэж бичсэн байна.
Өмнө нь өөрийн онгон биеийг Интернэтээр амжилттай худалдсан бүсгүйчүүдийн тухай мэдээ уншаад, түүнд ийм санаа төржээ. “Надад ерөөс санхүүгийн тусламж яаралтай хэрэгтэй байна” гэж бүсгүй өөрийн шийдвэрийг тайлбарлаад, эцэг, эхийнхээ орон сууцны зээл, Сиднейн технологийн их сургуулийн сургалтын төлбөрийг төлж, түүнчилэн машин, сурах бичиг худалдан авахад мөнгийг зарцуулахаар төлөвлөж байна гэжээ.
Бүсгүй хаанаас мөнгөтэй болсоноо эцэг, эхдээ мэдэгдэхгүй гэж бодож байгаа гэнэ. “Ажил олсон гэж л хэлнэ” хэмээн тэр дурджээ.
Сонинд бичсэнээр, эхлээд бүсгүй ийм гэрээ хэлцэл тавьдагаараа зартай нэг сайтад бүтргүүлэхээр бодож байжээ. Дараа нь бүсгүй бодлоо өөрчилж, онгон биеэ 740 мянган стерлингийн фунтээр (манайхаар - 2 тэрбум 450 сая орчим төгрөг – ред.,) худалдсан тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан Бразилын 22 настай оюутан бүсгүйтэй электрон шуудангаар харьцах болжээ.
Бүсгүй өөрийгөө онгон гэдгийг нотлосон лавлагааг өрсөлдөгчид танилцуулж, шаардлага гарвал, эрэгтэйн сонгосон эмчийг байлцуулан бас дахин баталгаа гаргуулахад бэлэн гэдгээ дурдсан байна. Дуудлага худалдаанд ялагч эр түүнтэй хамт зочид буудалд 12 цаг байх эрх авах гэнэ. “Сан” сонинд бичсэнээр, өөртөө Сиенна Пейтон гэдэг нууц нэр өгсөн бүсгүй 100 мянган австрали доллар (188 сая 204 мянган төгрөг – ред.,) олж авахаар тооцоолж байгаа ажээ. Зар нийтлэгдэх үед тэр хоёр ч санал хүлээн авч, өрсөлдөгчид бүсгүйн тооцоолж байгаагаас олон дахин бага мөнгө төлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД