“Хүннү Эйр” агаарын хөлгийн паркаа сүүлийн үеийн шинэ онгоцоор шинэчилж байна

Монголын иргэний агаарын тээврийн “Хүннү Эйр” компани 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлээд байгаа бөгөөд энэ хүрээнд ирэх оны эхний улиралд багтаан дэлхийд алдартай “Embraer” компанийн “Shark” Profit Hunter E190-E2” онгоцыг оруулж ирэн нислэгтээ ашиглахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Ингэснээр тус компани өмнө ашиглаж байсан “Фоккер-50” загварын агаарын хөлгийг ашиглалтаас гарган тав тухтай, аюулгүй байдлыг хангасан өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт үйлчилгээнд ашиглаж буй орчин үеийн шинэ “ATR-72” загварын 72 хүний суудалтай 2 агаарын хөлөг, 98 хүний суудалтай “Е190” загварын агаарын хөлгөөр дотоод, гадаадын нислэгээ үйлдэн Монголын зорчигч иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.

Тус компанийн оруулж ирж буй “Embraer” компанийн “Shark” Profit Hunter E190-E2” онгоцны танилцуулах аяллын нислэг өнөөдөр Бээжин-Улаанбаатарын чиглэлд болж олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудалд газардлаа. Тус агаарын хөлөг нь дэлхий дээрх хамгийн дуу чимээ багатай, цэвэр тохилог, мөн шинэ үеийн агаарын хөлөгт тооцогдож, одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед хамгийн их тоогоор агаарын тээвэрт хэрэглэж байгаа давуу талуудаа танилцуулан БНХАУ-ын хэд хэдэн томоохон нисэх онгоцны буудлуудаар дамжин нисч Монгол Улсад ээлжит зогсоолоо хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ