Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- 13.40 цагт сар тэргэл болно.
- Хар баасан гарагийн хямдралтай худалдаа болно. Ямар газрууд хямдралтай худалдаа зарлаж байгааг ЭНД дарж үзнэ үү.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.00 цагаас Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 11.30 цагаас “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал” Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөн зохион байгуулах холбоо хамтран мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд допингийн асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгч нь дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэж тамирчид мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас хамтран мэдээлэл хийнэ.
- Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хурал 09:30 цагт Хангардийн 14 давхарт болно.
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан "ИРЭЭДҮЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ" Залуучуудын зөвлөгөөн "Holliday In" /Гэсэр сүмийн замын эсрэг талд/ зочид буудлын 2-р давхрын хурлын танхимд болно.
- Корпорэйт зочид буудлын Улаанбатар танхимд 11.00 цагаас "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганы үеэр органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан, органик Монгол цахим хуудасны нээлтийн ажиллагаа, органик үйлдвэрлэлд шилжих хүнсний ногоочдын тангараг өргөх ёслол, “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төслийн нээлт, Монголын органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, Монгол Улсын “Органик ХАА-н хөдөлгөөн”-ий талаар тус тус танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ