Хотын даргыг огцруулах эсэхийг НИТХ-аар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар өнөөдөр хотын даргыг огцруулах эсэхийг  хэлэлцэнэ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг арваннэгдүгээр сарын 23-ны 09:30 цагт хуралдуулахаар тогтсон юм.


Энэ сарын эхээр хуралдсан НИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын 2019 оны үндсэн чиглэлийг хэлэлцэж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын ажлыг "хангалттай" буюу 87 хувийн биелэлттэй гэж дүгнэсэн.Харин өнөөдөр иргэдийн хурлын 45 төлөөлөгч хотын даргыг авч үлдэх эсэхийг шийднэ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ