Монголын уран нугараачид Холливудын “Дамбо” кинонд тоглож байна

Холливудад 1941 онд бүтээсэн алдарт “Дамбо” хүүхэлдэйн кино ирэх жил уран сайхны кино хэлбэрээр дэлгэцнээ гарах ажээ. Тим Бартоны найруулж буй тус кинонд циркийн эв хавгүй хөдөлгөөнтэй, дэндүү дэлдэн чихтэй зааны тугал Дамбогийн тухай өгүүлэх бөгөөд Холливудын алдарт Дэнни Де Вито, Колин Фаррелл, Майкл Китон, Шарон Руни зэрэг жүжигчид тоглож байна.
Циркийн амьдралыг харуулсан тус киноны зураг авалтад түүнчлэн Монголын циркийн урлагийн төвийн явьяаслаг уран нугараачид оролцож байгаа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ