Амиа алдсан 13 настай охины хэргийг шүүх хурал түр завсарлалаа

“Очир” тѳвийн зочид буудлын ѳрѳѳнд амиа алдсан 13 настай охины шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн. Хаалттай болсон уг шүүх хурал дөнгөж сая завсарлалаа.
Шүүх хуралд улсын яллагчаар О.Багшбаяр, даргалагчаар Н.Оюунтуул, бүрэлдэхүүнд Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар хуралдааныг шүүж байна. Мөн хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр талийгаачийн ээж С.Баясгалан, аав болох Л. Лхагвасүрэн, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Р.Булгамаа нар оролцож байна. Мөн шүүгдэгч М.Жавхлангийн өмгөөлөгч П.Цэрэнпунцаг, М.Амарболдын өмгөөлөхөөр С. Оюунцэцэг нар шүүх хурал оролцож байна. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүж буй.
Зүйл ангийг тодруулбал, 10.1 Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ