Хотын даргын асуудлыг энэ сарын 27-ныг хүртэл хойшлуулав

Өчигдөр НИТХ хуралдаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцоруулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр товлогдоод байсан билээ.
Гэвч НИТХ-ын ээлжит бус хуралдаан өглөө 9 цагт товлогдсон ч ирц хүрээгүй шалтгаанаар 15 цаг хүртэл хойшлоод байсан юм. Үдээс хойш хуралдаан эхлэхэд НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс хотын даргыг огцруулах санал гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө ирж хотын даргыг огцоруулах үндэслэлээ танилцуулах ёстой гэсэн санал гаргаж завсарлага авахаа мэдэгдсэн бол МАН-ын бүлэг мөн 14 хоногийн завсарлага авах хүссэн.
Харин хуралдааныг 17.30 цагт дахин үргэлжлүүлэхээр зарласан ч НИТХ-ын даргын зүгээс энэ сарын 27 буюу ирэх мягмар гарагийн 14.00 цаг хүртэл ээлжит бус хуралдааныг түр завсарлахаа мэдэгдснээр энэ асуудал хойшлов.
Тэгэхээр ирэх долоо хоногийн Мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Засгийн газрыг огцоруулах эсэх асуудлаар хуралдах бол нийслэлийн НИТХ хотын даргын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ