Оюутан бүсгүй түргэн хоол идсээр байгаад эмнэлэгт хэвтжээ

Хятадад гурван сар дан ганц түргэн хоол идсэн бүсгүй эмнэлэгт хэвтсэн байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.
Хун Зя гэгч бүсгүй жил бүрийн их хямдралыг угтаж мөнгө хэмнэхээр хоолны дэг барьсан энэ гэнэ. Сонинд бичсэнээр, оюутан бүсгүй түргэн хоол идэх болсноор 150 ам. доллартай тэнцэх хэмжээний мөнгөтэй (400-гаад мянган төгрөг) болсон байна.
Гэвч тэр цуглуулсан мөнгөө эмчилгээнд зарцуулахад хүрч, эмчилгээний мөнгө нь бараг 200 ам. доллар болжээ.
Бүсгүйн бие муудсан нарийн шалтгааныг дурдахгүй байгаа ч, энэ нь чанаргүй хоолтой холбоотой гэж бүсгүй үзэж байгаа гэнэ.
Бэлэн хоол болон бусад тослог хоол идэх дуртай бүсгүйчүүд бусдыгаа бодвол ойролцоогоор хоёр дахин илүүтэйгээр үргүй болж байгааг тавдугаар сард Австралийн Аделаидын их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.
“Түргэн хоолонд агуулагддаг бодисууд өндгөн эсэд нэвтэрч, үйл ажиллагаагий нь өөрчилж болох юм. Тос, сахар, давсны нэмэгдэл нь бодисын солилцоог өөрчилж, эрхтний хэвийн ажиллагаанд саад болж мэднэ” гэж эмч Клэр Робертс хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ