Нийслэлийн нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн  "Нэг хот-Нэг стандарт" зорилтын хүрээнд "Гэрэлтэй хот" аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байгаа билээ. 

Нийслэлийн нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

"Гэрэлтэй хот" аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон. "Гэрэлтэй хот" аяны хүрээнд МУИС-ийн 1-р байр, Драмын театрын гадна фасадыг гэрэлтүүллээ. Тун удахгүй Гандантэгчэнлин хийд, Боловсролын Их Сургууль, Төв шуудан, МУИС-ийн ЭЗС-ийн байр, Хүүхдийн урлан бүтээх төв, Хөрөнгийн бирж болон Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Зориг, Соёмбот хөшөө, Х.Лхагвасүрэн жанжин, Марко Поло, Д.Нацагдоржийн хөшөө болон бусад хөшөө, дурсгалаа гэрэлтүүлэх нь ээ. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ