"Гоёл" наадмын загварын долоо хоног маргааш эхэлнэ

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл-2019" наадам энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд шилдгүүдээ тодруулахаар товоо зарлалаа. Тус наадмаар шилдэг загвар зохион бүтээгч, загварын товчоо болон "Топ модель"-ийг шалгаруулдаг. Наадамд загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцуулж, ур чадвараараа өрсөлдөнө.
"Гоёл-2019" наадмын загварын долоо 26, 27, 28-нд 13.00-19.00 цагийн хооронд "Blue Sky" tower-т болно. Энэ жилйин наадамд нийт 20 гаруй загварын товчоо, загвар зохион бүтээгчид өрслдөх бөгөөд ОХУ-аас хоёр дизайнер, 6 загвар өмсөгчийн хамт оролцорх бол БНХАУ-ын хоёр загвар өмсөгч Гоёл наадмын тайзнаа алхах нь ээ.
Гоёл наадмын "Fashion Week" загварын долоо хоногт 80 загвар өмсөгч оролцоно. Тэндээс шалгарсан 50 загвар өмсөгч "Гоёл-2019" наадмын гала тоглолтын тайзнаа алхан "Топ модель"-д өрсөлдөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ