УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогджээ.  Уг хуралдаанаар Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсож, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгөх юм.

Гамшигт үзэгдлийн улмаас Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарсан байдалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ