Биологчид хавдрын эсийг устгадаг сахар нээжээ


  Глюкоз  орлогчийн нэг Манноза нь  бие махбодийг таргалалтаас хамгаалдаг төдийгүй, хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй бөгөөд ингэснээр хавдрын өсөлтийг удаашруулж, химийн эмчилгээний үйлчлэлийн үр нөлөөг хүчтэй болгодог байна. “Nature  сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн эрдэмтэд  ингэж дурдсаныг РИА Новости агентлаг тэмдэглэжээ.

 “Хавдрын эс асар их глюкоз хэрэглэдэг учир, үүнийг хорт хавдрыг эмчилэхэд хэрэглэж болно. Эрүүл эс  ч энэ сахарыг хэрэглэдэгт хамаг учир байгаа юм. Хавдартай эс маннозыг “шингээж” чаддаггүй учир хавдрын эсийн өсөлтийг удааш\руулж, ингэхдээ эрүүл эсүүдэд нөлөөлдөггүй” гэж Шотландын Глазгоийн их сургуулийн Кевин Райан хэлжээ.

 Хавдрын эс нь ер бусын их тэжээлт бодис,  хүчилтөрөгчийг шингээж, үүнийгээ ямар ч хяналтгүйгээр өсч, үржихэд ашигладаг нь хавдрын эсийн нэг онцлог аж.

Сүүлийн жилүүдэд эрдэмтэд ийм сахар  гаргаж авахаар идэвхийлэн оролдож,  хавдрын эсийг устгах юмуу үржихэд нь саад учруулах эм хийхэд  энэ онцлогийг ашиглаж байгаа гэнэ.

Жишээлэхэд,  хавдрын эсэд хүчилтөрөгч, глюкоз нэвтрэхэд саад хийж, ДНК-г гэмтээдэг ердийн химийн эмчилгээг бодвол, хавдрыг хавьгүй илүү устгадаг бодисыг Москвагийн улсын их сургуулийн биологчид нэг жилийн өмнө илрүүлсэн юм.

Райан болон түүний хамтрагчид  ийм үүрэг гүйцэтгэх чадвартай “байгалийн” молекулыг нээж,  глюкозыг өөр төрлийн сахараар сольсон нь  11 настай, 15 настай хоёр охины ясны хорт хавдраас авсан  янз бүрийн төрлийн эсийн  өсөлтөд хэрхэн нөлөөлж байсныг ажиглаж байжээ.

Эрдэмтэд  химийн найрлагаараа глюкозтой төстэй бөгөөд гэхдээ  орон зайн өөр бүтэцтэй сахар болох маннозын туршилт хийж эхлэснээр байдал эрс өөрчлөгдсөн  байна.

Бодисын солилцооны  ховор өвчинтэй хүмүүст зориулсан голдуу  өтгөрүүлэгч, хүнсний нэмэлт маягаар энэ сахарыг  хэрэглэж байсан бөгөөд гэтэл эрдэмтэд маннозаас туйлын сонирхолтой, ер бусын хэд хэдэн шинж чанарыг саяхан илрүүлжээ.

Тухайлбал,  манноз нь  таргалалт болон үүнтэй холбоотой үрэвслийн өсөлтийг удаашируулдаг болж таарчээ.

Райан болон түүний мэргэжил нэгтнүүдийн илрүүлснээр, хавдрын эсэд ч үүнтэй төстэй зүйл болжээ.  Тэжээлт орчинд нь манноз бий болсноор хавдрын эсийн өсөлт ойролцоогоор гурав дахин удааширч,  хавдрын эсрэг бэлдмэл хавдрын эсийн 10-15%-ийг биш, харин 30-50%-ийг устгаж эхлэсэн байна.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ