Увс аймгийн онцгой обьектуудыг эрчим хүчээр хангажээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон цасан шуурганы улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унаж,  баруун дөрвөн аймгийн 52 сум цахилгаангүй болсон. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр Улсын онцгой комиссоос иргэдийг эрчим хүчээр хангах ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэгдсэн.

Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээс нөхцөл байдал ямар байгааг  тодруулахад "Дөргөн шугамд гарсан гэмтлийг шөнийн 03.30  минутад засварлаж  05.00 цагаас  аймгийн онцгой обьектууд буюу захиргаа, эмнэлэг, дулааны станцыг эрчим хүчинд холбосон. ОХУ-ын чиглэлийн 3 шугамын угсралт үргэлжилж байна. Өглөө авсан мэдээгээр ажлын явц 50 гаран хувьтай байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Улаангом сумын бүх цэцэрлэгүүд 27, 28, 29-нд ажиллахгүй байх шийдвэрийг аймгийн онцгой комиссоос гаргасан. Цахилгаангүй байгаа 18 сумаас Давст сум л цахилгаантай болсон" гэв.

Увс аймгийн онцгой обьектуудыг эрчим хүчээр хангажээ

ОХУ-ын чиглэлд унасан тулгуур шонг цэвэрлэх ажил дуусаж шинэ тулгуур шон угсрах ажил 3 зэрэг явагдаж байгаа аж. Хэрэглэгчдээ шуурхай цахилгаанаар хангахаар ББЭХС, ЦТС, Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар хотын мэргэжилтнүүд 24 цаг тасралтгүй ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.

Увс аймгийн онцгой обьектуудыг эрчим хүчээр хангажээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ