Малайзийн хаан “Мисс Москва 2015” тэмцээнд түрүүлсэн бүсгүйтэй гэрлэжээ


Малайзийн хаан V Мухаммад буюу Келантаны султан “Мисс Москва 2015” түрүүлсэн орос бүсгүй Оксана Воеводинатай гэрлэсэн тухай “Islam News” сонин мэдээлж байна. Хуримын ёслол ОХУ-ын нийслэл Москва хотын орчмын Барвихад энэ сарын 22-нд болсон бөгөөд лалын шашны ёсоор архигүй, гахайн махгүй болсон аж.  Хуримын үеэр V Мухаммад уламжлалт малайз хувцас, Оксана Воеводина орос өмсгөл өмсчээ.

V Мухаммад 49 настай бөгөөд хоёр жилийн өмнө Малайзийн хаан ширээнд суусан бол түүний эхнэр ердөө 25 настай гэнэ.

Б.Туг

  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бага зэрэг аадар бороо орно
Уржигдар 08 цаг 40 мин