Улирлын томуугийн вакцин хийж байна

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн Амбулаторийн сайн дурын кабинетад ажлын өдрүүдэд 8.30-14.30 цагт улирлын томуугийн вакцин хийж байна.

6 сартайгаас 3 хүртэлх насны хүүхдэд 0.25 мл хийх бөгөөд хийснээс хойш 1 сарын дараа дахин 0.25 мл хэмжээгээр тарина. Сүүлийн 0.25мл нь үнэ төлбөргүй. 3-аас дээш насны хүүхдэд 0.5 мл хэмжээгээр 1 удаа хийх юм. 
Улирлын томуугийн вакцин нь Солонгос улсад үйлдвэрлэсэн бөгөөд 15 төгрөгийн үнэтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ