Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- Хүүхдэд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номны нээлт 13.00 цагаас ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын байрны 303 тоотод болно.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлыг шийдвэрлэх хотын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛ “ХАКАТОН” уралдааныг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- "Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага" уулзалт хэлэлцүүлгийг 09.00-12.00 цагийн хооронд Best Western Туушин Зочид буудалд зохион байгуулна.
- ННФ-ын хурлын танхимд 09.00-11.30 цагаас "Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: Дүн шинжилгээ, санал зөвлөмж сэдэвт судалгааны гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулна.
- МУИС-ийн Дугуй танхимд 09.00-16.00 цагийн хооронд Жендэрийн дүн шинжилгээ, түүний бодлого төлөвлөлт, практик үйл ажиллагаан дахь үр нөлөөний талаарх эрдэм шинжилгээний хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ