Тавантолгой-Гашуун сухайт чигллийн уртын урт тээврийг цуцаллаа

Tавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт-богино болголоо. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах юм. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Ерөнхий сайд нүүрс тээврийн 160 компанид цалин нэмэгдүүлэх шаардлага хүргүүлжээ. Зам тээврийн хөгжлийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг даалгавар өгсөн байна. Урт дараалалд зогсож буй жолооч нарт зориулан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах талаар чиглэл өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ