Нурууны өвчинд тустай хялбар дасгал

Суугаа ажил болон нуруунд ачаалал өгөх хүнд хөдөлмөр эрхэлдэг мөн буруу суулттай хүмүүсийн нуруу ихэвчлэн өвддөг. Нурууны өвдөлт даамжирсаар нурууны суулт ч болж болох юм. Тэр тохиолдолд та заавал эмчил хандах шаардлагатай. Харин таньд хөдөлгөөний дутагдлаас болж нуруу тань өвдөж эхэлсэн бол та зарим хялбар дасгалуудыг хийхэд л хангалттай юм
1.
Алхам:
Та шулуун зогсоод өөрт тань тулгуур болох түшлэгтэй сандал сонгох хэрэгтэй. Үүний дараа 2 гараараа сандалнаас тулан биеэ чадах хэмжээндээ тултал доош хотойлгож өгнө. Энэ үед таны өвдөг нугалрахгүй цэх байхыг анхаарна уу. Толгой улам доошлах тусам нурууны болон гуяны булчинг чангална. 30 секундын турш барьж, хоёр удаа, эсвэл бүр 3 удаа давтана.
2.
Алхам:
Шалан дээр хэвтээд гараа цэх сунган алдална. Аль нэг хөлөө нөгөө хөлний гуян дээгүүр давуулан, давуулсан хөлний өвдөг шаланд хүрэх хүртэл чадах хэмжээгээр доошлуулна. Харин нугалсан хөлийн эсрэг зүгрүү толгойг эрлүүлэн шаланд наана.
30 секундын турш байрлуулж, хоёр хөлөөрөө ээлжлэн хоёр удаа давтана.
3.
Алхам:
Цэх Зогсоолд баруун хөлөө дээр зогсон зүүн хөлийг баруун гараараа барь. Хэрэв та хангалттай биш бол хоёр гараа ашиглаж болно. 30 секундын турш байрлуулж, хоёр хөлөө ээлжлэн хоёр удаа давтана.
4.
Алхам:
Нуруугаа газар цэх хэвтээд хоёр хөлийг хамтад нь дээш цээжрүү нугалж, 2 гараа өвдөгнөөсөө барь. Одоо хоёр гараараа цээж рүүгээ ойртуул. Илүү их хэмжээгээр сунгах тусам доод болон гуяны хэсгийг мэдэрч болно.
20 секундын байршлыг барьж, хоёр удаа давтана.
5.
Алхам:
Нуруугаараа газар хэвтээд зүүн хөлөө нугалж тавиад, баруун хөлөө дээш нугалгүй өргөн гуяны дотор талаас 2 гараараа биерүүгээ татна. Энэ үед өвдөг нугалрахгүй байна. 10 секундын турш барьж, хоёр хөлөө ээлжлэн давтана.
6.
Алхам:
Нуруугаа газар хэвтээд 2 хөлөө шулуун байлга. Дараа нь баруун хөлөө дээш нугалж, гараараа барьж цээж рүүгээ ойртуул.
20 секундын турш байрлуулж хоёр хөл дээр хоёр удаа давтан хийнэ.
7.
Алхам:
Цэх зогсоод нэг хөлөөрөө газар нугалан өвдөглөөд нөгөө хөлөө хагас нугалан зогсоно. Цээжээ шулуун байлган 2 гараа хавсран энгэртэй барьна. 30 секундын турш байрлуулж, хоёр хөлөө ээлжлэн хоёр удаа давтана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ