УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Энэ сарын 26-27 нд шилжих шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “Вива сити” орон сууцны хорооллын М байранд /хохирогчийн нэр хүндэд халдаж болзошгүй тул байрны тоотыг дэлгэрэнгүй оруулаагүй болно/ 28 настай эмэгтэй Э-г УИХ-ын гишүүн асан Г, /31 настай/ түүний найз Э /31 настай/ нар бүлэглэн хүчиндэхийг завдсан гэх өргөдөл Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Хэрэг гарсан өдрийн өглөө хохирогч цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очиж өргөдөл гаргасан байна. Хохирогч гэх эмэгтэйн өргөдлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиж үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг хэрэгт хавсаргажээ. Шинжээчид “Хэргийн газрын үзлэг хийхэд урьдчилсан байдлаар гэмт хэргийн ул мѳр илрээгүй” хэмээн үзсэн бөгөөд хохирогч эмэгтэйн биед үзлэг хийж, тэмдэглэл хѳтѳлж хэрэг бүртгэл нээжээ.
Албаны эх сурвалжийн хэлснээр, УИХ-ын гишүүн асан Г болон түүний найз Э нар хохирогч эмэгтэйн хүзүү, хөл, гуяны хэсгийг гэмтээжээ. Эмэгтэйн биеийн зарим хэсэг хөхөрч хавдсан, ѳгзѳг, хѳл, хөлний дотор хэсэг няцарсан байсан аж. Тухайн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мѳрдѳн шалгаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ