2019 оноос эрүүл мэндийн даатгалаараа спорт клубт хичээллэх боломжтой

УИХ 2015 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тухайн оныхоо долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг хуульд 2017 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулсан. Ингэхдээ даатгуулагчийг урьдчилан сэргийлэх зорилгооор Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь санхүүжүүлэх үйлчилгээнд спорт клубт хичээллэх үйлчилгээг нэмсэн юм. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө Эрүүл мэндийн датгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалаар иргэдэд үйлчлэх спорт клубүүдийн жагсаалтыг батлах юм байна. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т дараах байдлаар заажээ.

9.4.Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална.

/Энэ хэсгийг  “шинжилгээнд хамруулах” гэсний дараа “, магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх  үйлчилгээнд урамшуулал олгох” гэж 2017 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ