Хар тамхи худалдаалдаг бүлэг этгээдийг Хан-Уул дүүргээс баривчилжээ

Хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ сарын 27-28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчилжээ.
Тухайн үед дээрх этгээдүүд нь метамфетамин буюу химийн аргаар гаргаж авсан мөс гэх нэршилтэй бодистой явж байсан аж. Тэднээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дугаар ангид саатуулан шалгаж эхэлжээ.
Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ