Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- 08.20 цагт сар тал болно.
- “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа 10.00 цагт Монголбанкны 5 давхрын хурлын танхимд болно.
- “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал 11.00 цагт Эрүүл мэндийн яамны хурлын танхимд болно.
- 10.00 цагаас Сэнтрал Тауэр, 17 давхарт Улаанбаатар хотын “Ногоон Хотын Хөгжлийн Төлөвлөгөө (НХХТ)” төслийн нээлтээр Улаанбаатар хотын захиргаа, гол оролцогч талууд Ногоон хотын хөтөлбөрийн аргачлал, НХҮАТ-ний арга зүй, боловсруулах үйл явцыг хэлэлцэнэ.
- Богд хааны ордон музейд 11.40 цагаас "Монголын сүүлчийн их хатан" үзэсгэлэнгийн нээлт болно.
- 09.30 цагаас Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "М.Энхболдын дарангуйллыг зогсооё" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгуулна.
- 09.00 цагт ХБХХЕГ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг “Hollyday Inn” зочид буудлын 2 давхрын их танхимд зохион байгуулна.
- Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа 13.30 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ