Унаач хүүхдийн амь нас хохирсон хэргээр УЯАЧИД ял оноолоо
Cүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 19-ний өдөр гарсан.
Уг хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шалгаж, уралдаан зохион байгуулагч болон хурдан морины уяач Т-д шүүхээс торгуулийн ял оногдуулсан байна.
Мөрдөн шалгалтын явцад, уяач Т нь “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” МNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг өмсгөж уралдуулаагүйн улмаас 8 настай эрэгтэй Д-ийн амь нас хохирсон болохыг тогтоосон байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ