Сэрэмжлүүлэг: Иргэдийг БНСУ руу гаргаж өгнө гэж залилсан С.Пүрэвсүрэнг баривчилжээ

Хүмүүнлэгийн хорооны захирал С.Пүрэвсүрэнг бусдыг залилсан хэргээр хууль хяналтын байгууллагаас саатуулж, цагдан хорьжээ.

Тэрбээр "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөр гэгчийг явуулж, БНСУ руу ажилд зуучилна хэмээн 140 гаруй иргэнээс нийт 450 орчим сая төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдэн, орон даяар эрэн сурвалжлагдаад байсан юм. Түүний хувьд хүн тус бүрээс 1200 ам.доллар авсан гэдэг. Уг мэдээлэл гарсны дараа өөртэй нь холбогдох гэсэн боловч утас нь ерөөсөө холбогдохгүй байсан.

Эрэн сурвалжилж байсан С.Пүрэвсүрэнг өчигдөр шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр түүнийг саатуулан шалгаж байгаа аж.

С.Пүрэвсүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхүүдийн нэг байжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ