УИХ-ын дарга М.Энхболд өргөдлөө өгөхүү ?

МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эцсийн зорилго бол МАН-аа аврах, Төрөө цэвэрлэх болохоос зөвхөн Засгаа үлдээх биш байсан нь мэдээж. Ямар ч атугай Ардын Засгаа ахин мандуулах боломж түүнд маш цөөхөн кнопоор үлдлээ.
Харин гуравдугаар ээлжийнхнийг хоолонд оруулахгүй гэж эцсийн шийдвэрээ хэлсэн С.Жавхлан нарын хүмүүс хоёрдугаар ээлжийнхний хоолноос овоо гайгүй хороосон байж ч болох. Учир нь Засаг огцруулах, бас авч үлдэх бие даагчын кноп даруй 4 тэрбумын ханштай болсон тухай олон нийтийн сүлжээгээр шуугиж байсан юм. МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаас нь огцруулах хүсэлтэй 3 хүний нэг нь УИХ-ын дарга М.Энхболд юм. Хаян, Су.Батболд нар ч тэгэсгээд сураг алдрах нь тодорхой болчихлоо. Нэг нь МАН-ын бүлгийн даргаа өгчихсөн бол, нөгөө нь хотын даргын суудлаа өгнө гээд өргөдлөө өгчихсөн. Харин УИХ-ын дарга М.Энхболд Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүнээрээ, УИХ дахь АН-ын бүлгээр, УИХ-ын Ёс зүйн дэд хороо болон, бусад олон талаараа чамгүй ч үзлээ. У.Хүрэлсүхд хэрвээ Ерөнхийлөгчийн дэмжлэг байгаагүй бол М.Энхболд Засгийг дуугүйхэн огцруулаад л жингийн цуваа явж л байна гэдэг шиг зугуухан хөдөлчихсөн л байгаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдыг өргөдлөө өгөх гэж байхад дэмждэг хашир туршлагатай гишүүд нь залуусын урмыг хугалаад хэрэггүй. Өргөдлөө өгөхөө боль хэмээн ятгажээ. Төрийн ордны ар талд газар өгч тусалж явсан найзаараа төмсөгдүүлж байгаа М.Энхболдод сайхан байгаагүй нь мэдээж. ЖДҮ шиг авсан өгсөн нь бодит байгаа хэргийн хажууд 60 тэрбум зүгээр л яриа шүү дээ гэж боддог түүнд муухай гэхэд дэндүү муухай санагдсан байж болох.
Ямартай ч УИХ-ын дарга М.Энхболд удахгүй өргөдлөө өгч, оронд нь очиж суух хүн дээрээ ярилцана гэдэг нь ч эргэлзээгүй юм. Цаг агаар ширүүсч, цагаан сар, бишээ шинэ жил ойртож, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед өргөдлөө өгөх нь өгөөд, өгөх болоогүй бол, Төрийн ажлыг төмсгөөр биш, тархиар удирдацгаах хэрэгтэй байна МАН-ын дарга нараа.
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ