Сургуулиудын орчимд лед самбар байрлуулжээ

"Улаанбаатар зам засвар, арчлалт" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд орчмын бүсийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал, энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 111, Сүхбаатар дүүргийн 71, Баянгол дүүргийн 113, Сонгинохайрхан дүүргийн 65, 122, 107, Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн орчимд тус бүр хоёр, нийт 14 ширхэг лед самбар суурилуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ