Монгол залуус дэлхийн ур чадварын олимпт оролцоно

Монгол залуус Дэлхийн ур чадварын олимпод гурав дахь удаагаа оролцох гэж байна. Тодруулбал, ирэх оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалт энэ өдрүүдэд болж байгаа аж.
-Гагнуурын тэмцээн энэ сарын 4-7-нд Эрчим хүчний хөгжлийн төвийн харьяа МСҮТ /2-р цахилгаан станцын хажууд/,
-Цахилгааны мэргэжлийн тэмцээн энэ сарын 6-нд Барилгын политехник коллежид,
-Өрөг сантехникийн тэмцээн нь Барилгын политехник коллежид,
-Мужааны тэмцээн нь Техник технологийн ПТК,
-Токарийн мэргэжлийн тэмцээн Барилгын политехник коллежид,
-Үсчний тэмцээн нь Барилга технологийн ПТК,
-Тогоочийн мэргэжлийн тэмцээн Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байранд
тус тус болсноор Дэлхийн ур чадварын олимпт оролцох Монголын багт хэн хэн багтах нь тодорхой болох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ